2010-03-13

Хулхиддаг Эмээ

Би харин өнөөдөр өөрийгөө хүнд хулхидуулж байснаа мэдэв. Миний амьдардаг газрын хажууд GreenMarket гэдэг нэртэй хүнсний худалдааны газар буюу манайхаар бол БӨМБӨГӨР-н жимсний тасаг гэсэн үг. Би өдрийн хоолныхоо дараа энүүгээр дайрч өөртөө хэдэн жимс авдаг юм.

Хаалгаар ороод нилээн цаашаа явахад нэг 60 гаруй насны эмээ байдаг юм. Бид 2 их найзаа. Өдөрт би шалихгүй ч гэсэн 1 долларын орлого оруулчаад л байгаа хүн дээ. Би өдөрт 2 банана 2 алим авдаг юм. Тэгээд авахад уг нь яаг л 1 доллар болоод л нөгөө эмээ ч сэтгэл өндөр байгаад байдаг байсан юм. Өнөөдөр би харин хоол их идсэн болхоор 1 банана 1 алим 1 апелсина авав. Харин 2 доллар гэв. Би гайхаад "Яагаад? " гэсэн чинь эмээ харин Үнэтэй Апелсиныхаа үнээр бүгдийг нь тооцсон нь электрон жин дээр нь харагдаж байв. Би юу ч хэлээгүй л аваад гараад ирсэн. Уг нь 2 БАНАНА 2 АЛИМ өөр газар яаг 0.96 болдог. би тэр эмээд үлдсэнийг нь үлдээдэг байхад өнөөдөр эмээ хэдхэн зоосон дээр намайг хулхидав. Би жаахан гомдолтой л байна. Ахиж тэр эмээгээр үйлчлүүлэхгүй гэж өөрөө өөртөө тангараг өгөөд өөр газраас худалдаж авч байхаар болсон.

ТЭР НЬ дээр сэтгэлд сэвгүй.

Би нэг л дүгнэлтэд хүрэв. Зарим тохиолдолд НАЙЗ гэдэг зүйл бол АШГИЙН ТӨЛӨӨ БАЙГУУЛЛАГА байдаг юм байна. Их удаан хугацааны дараа хүн танигддаг гэдэг шиг, маш удаан хугацааны дараа АШГИЙН ТӨЛӨӨ ЮУ АШГИЙН БУС УУ гэдэг нь мэдэгддэг гэхээр бас харамсалтай шүү...

ГЭХДЭЭ зүгээрээ. Амьдрал шүү дээ

No comments:

Post a Comment