Энэ 7 хоног баахан ачаалал ихтэй эхлэнэ гэж би өнгөрсөн 7 хоногт л мэдэж байсан. Гэсэн хэдий ч монгол хүний сураагүй зан биш. Бүх зүйлийг тулгаж байгаад л авч гарна даа гэснээс өнөөдөр шөнө ингээд нойргүй хонов.
Хамт амьдардаг хүнээ ойлгохоо больлоо. Яг аль нь найз охин бэ гэдгийг би бүр ойрын 2 өдөр ойлгох гээд ойлгодоггүй. Урьд нь байсан нэг охин нь гэнэт өнөөдөр гарч ирээд наалдаад унатал харин өмнөх 7 хоногт нь ирдэг байсан нь хэн болж таарваа гэдэг бас сонин. Хүний амьдрал гэдэг ямар утгагүй сонин хорвоо вэ?
Гэхдээ яахав. Одоо энэнтэйгээ тогтоод явж байвал л болоо гэж хүний өмнөөс баахан залбираад яахав. Өөрийгөө хичээж хувийн амьдралаа цэгцлэхгүй бол цаг аймар хурдан явж байхад би гэдэг хүн юугаа ч хийгээгүй байж байх гэж... АЙМШИГТАЙ.
Маргааш 1 дэх өдөр юм гэнэ. Би гэдэг хүн чинь юу бодож явдаг юм болдоо. За яахав. Эр хүний уужуу сэтгэл гэдэг юмаар шийдэх ч бас сайхан шүү дээ. Би бүр сайн л байвал болоо гэдэг уриатай болчоод байгаа болхоор хичээл зүтгэл л гарган урсгалаар биш ухаанаараа амьдранаа гэдэг сайхан үгийг хэлээд орлуугаа үсрэн орж дүүлэн унтая байз.
ТҮР пока.
No comments:
Post a Comment