Би энэ нэвтрүүлэгийг анх удаагаа үзээд үнэхээр их сэтгэл хөдөлж өөрийн эрхгүй нулимс гарлаа. Алтантүрүү үнэхээр эр хүн юмаа. Би үнэхээр ингэж хэлнэ гэж төсөөлсөнгүй. Үнэхээр хоншоортой эр хүний бахдалтай сайн үгийг хэлж чадлаа. Үнэхээр ямар их аз вэ энэ бүсгүй. Зүгээр л гудамжаар 2 хүүтэйгээ явж байгаад МН25-тай тааралддаг. Одоогийн Тэнгис эд нар бол дандаа л нэртэй цуутайгийнхаар нь очиж дайлуулж хонож байхад Алтантүрүү бол үнэхээр сэтгэлээсээ, чин сэтгэлээсээ энэ гэр бүлд хандаж Монголын мянга мянган үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэмдэж чадлаа... Би үнэхээр баяртай байнаа. Хэдийгээр түүнд Донор олдоогүй харамсалтайгаар хорвоог орхисон ч гэсэн түүний төлөө гэх тийм хэмжээний хүмүүсийн сэтгэл гаран хоромхон хугацааны дотор бүхий л зүйл бүтэх дөхсөнд баяртай байна. Энэ 2 хүү бол том залуус болоод ижий нь хэдий богинохон хугацаанд хамт байсан ч гэсэн ямар агуй хүн байсан, хүүхдүүдийнхээ төлөө юу хийхийг хүсэж байсан, тийм хүнд байдалд яаж тулж очиход юу хийж байсан, хэрхэн 26000 төгрөгийг бүтэн 1 сар хүргээд ийм 2 сайхан хүүгээ хүн болгож явааг нь харахад, умгар ч гэсэн түрээсийн гэрээ хэрхэн сайхан авч явж байгааг харахад үнэхээр бахархмаар юмаа. Бичлэгийн явцад Камеранд нэг ч хог харагдсангүй... хашаандаа ийм цэвэрхэн сууж ярьж хэлж байгаа нь ч гэсэн үнэхээр л ухаантай хүн гэж ийм байдаг байхдаа гэмээр ярьж байгаа нь ямар сайхан сонсогдож байна вэ? Амьдралын утга учрын мөн цэнийг би өнөөдөр хүртэл юуг нь ч ойлгоогүй явсан мэт....
2 хүүд нь ирээдүйн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ижий нь хэдий бурхны оронг зорьсон ч гэсэн 2 хүүтэйгээ үргэлжид хамтдаа та 2-нхоо зүүдэнд ирж үнэтэй сургааль хатуу үгээ хэлж байгаа гэдгийг миний дүү нар сайн санаж яваарай. Том хүү нь хэлсэнээрээ Хүний Сайн ЭМЧ болоорой.
Өөрийн эрхгүй нулимс унагам ийм сайхан нэвтрүүлгийг бэлтгэсэн Алтантүрүү-д баярлалаа
2010-03-13
Хүн л бол та ҮЗ. ТАНАЙД ХОНОЁ - ТУНГАЛАГ БҮСГҮЙНД
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment